ХУД-ийн засаг дарга хороодод хэрэгжиж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явцад хяналт тавин ажиллаж байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-08-01
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн өнөөдөр 10 дугаар хороонд ажиллаж, хэрэгжиж буй ажлуудын явцтай танилцлаа.
Тус хороонд дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгөөр 65, 66, 67, 68 дугаар байрны зүүн талын талбайг авто зогсоол болгон тохижуулаад байна.
Мөн нийслэлийн Засаг даргын А560 захирамжийн хүрээнд 1, 2, 62 ,63 ,65 дугаар байрны гадна явган замын тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн.
Гэрэлтүүлгийн 425 шонг будах ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол Морингийн 0, 2, 3, 8–12 дугаар гудамжинд зохист найрлагатай сайжруулсан хайргаар зам тэгшлэх ажил хийгдэж байна.
Гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.