ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 21 ДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-08-02
 
/2025.08.01/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгалмаа нар тус хороонд ажиллаж, нийслэл болон дүүргийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хот нийтийн аж ахуйн ажлын явцтай танилцлаа.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон “Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцаж, гүйцэтгэгчээр ажилласан “Гардан Сити” ХХК-ийн төлөөлөлтэй уулзлаа.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын А/560 дугаар захирамжийн хүрээнд тус хорооны хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.