ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 12 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-08-02
/2025.08.02/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, 12 дугаар хорооны Засаг дарга Т.Энхцацрал нар тус хороонд ажиллаж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хот нийтийн аж ахуйн ажлын явцад хяналт тавилаа.
Тухайлбал, Баяжихын хонхор дагуу хог цэвэрлэгээ хийж буй “Охь Мандал” ХХК-ийн ажилтантай уулзаж, ажил явцыг сонслоо.
Мөн Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй цэвэр усны байгууламжийн шугамын угсралтын ажилтай танилцаж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон худгуудын ашиглалтын талаарх мэдээллийг авлаа.
Түүнчлэн тоглоомын талбайн засвар шинэчлэл, амралтын бүс болон Туулын гудамжны замын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгч, хэрэгжилтэд хяналт тавихыг даалгалаа.
Мөн 12 дугаар хорооны зам дагуух эвдэрсэн цементэн таг, хог хаягдал, шарилжийг цэвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг хорооны Засаг даргад үүрэг болголоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.