ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 13 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-08-02
/2025.08.02/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, 13 дугаар хорооны Засаг дарга А.Жаргалтуяа нар тус хороонд ажиллаж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, тохижилт, нийтийн аж ахуйн ажлын явцтай танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын А/560 дугаар захирамжийн хүрээнд 5/А хэсэгт тоглоомын талбайн засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
🏗 Мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 7-р хэсгийн тоглоомын талбайн ажлын явцтай танилцаж, хороонд байрлах бусад тоглоомын талбайг үе шаттайгаар засварлах шаардлагатайг онцоллоо.
Ажлын хүрээнд явган хүний замын ажил, орчны цэвэрлэгээ, голын эргийн нурангийн нөхцөл байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл өглөө.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.