ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-08-13
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны А/356 дугаар захирамжаар байгуулагдсан өвөлжилтийн бэлэн байдалд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий дүүргийн Менежер Ц.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн 4, 8, 10, 16, 21, 25, 12, 13, 14 дүгээр хорооны 209, 219, 326, 243, 300, 165, 325 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 34, 89, 163, 10, 26, 156 дугаар сургуулиудын өвөлжилтийн бэлэн байдалд урьдчилсан үзлэг шалгалт явууллаа.
✅Шалгалтаар сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай халаалтын болон цэвэр бохир усны эвдрэлтэй шугам хоолойг засварлах, анги танхимуудын хуучин паарыг солих, агууржуулалтын болон цахилгааны эвдрэл гэмтлийг яаралтай засч сайжруулахыг хариуцсан байгууллагуудад үүрэг болгон ажиллалаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.