ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСӨВЛӨЛТ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооноос Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Менторшип” хөтөлбөрийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 9 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороодын Засаг дарга нар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад
• “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”
• “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (2022–2031)”
• “Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлт”
сэдвээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа.
Сургалтыг жендэрийн үндэсний хорооны ахисан түвшний сургагч багш, ментор Р.Дэлгэрмаа, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдулам нар удирдан явууллаа.
Мөн дүүргийн Жендэрийн статистик эмхэтгэл боловсруулах ажлын хүрээнд Жендэрийн салбар хорооны нарийн бичиг Р.Цэвээндулам, Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл нарт зөвлөн туслах уулзалт зохион байгуулан ажиллалаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 10 мин