УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-09-10

Өнөөдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасан.

Тус өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэгт оршин суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Бат-Оргил хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ч.Бат-Оргил хэлсэн үгэндээ “Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой билээ” хэмээв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын төлөөлөл болон хэлмэгдсэн иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.