Монгол улс АНУ, Швед, БНСУ-руу ХЭВИЙН БООВ, ЕЭВЭН экспортлож байна
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 38 мин

Монгол Улсаас АНУ, Швед, Швейцар, БНСУ руу хэвийн боов, еэвэн тогтмол экспортолж байгааг гаалийн байгууллагаас мэдээллээ.

Ялангуяа АНУ руу хийж буй хэвийн боовны экспорт 2025 онд 6,490 кг хүрсэн нь өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Харин 2026 он гарснаас хойш нэгдүгээр сарын 21-ний байдлаар 1,851 кг-ийг экспортлоод байна.

2023 оны байдлаар АНУ-д нийт 50 мянга орчим Монгол гаралтай иргэн бүртгэлтэй байгааг тус улсын хүн амын тооллогын товчооны тайланд мэдээлж байв. Энэ нь АНУ-д оршин сууж буй Ази иргэдийн 0.2 хувийг эзлэх үзүүлэлт боловч сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-д оршин сууж буй, өөрийгөө Монгол гаралтай хэмээн бүртгүүлсэн иргэдийн тоо 51 хувиар нэмэгдсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.