Баянхонгор аймгийн Эрдэнэмандал хайрханд 30 Мвт хүчин чадалтай нарны панель суурилуулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 22 мин

Баянхонгорын ард түмний шүтээн болсон "хөх толгой" буюу Эрдэнэмандал хайрхан дээр нарны сэргээгдэх эрчим хүчний толин систем (heliostat) бүхий байгууламжийг байршуулснаар байгальд ээлтэй, дэвшилтэт шийдлийг нутагшуулжээ. Оны өмнөхөн аймгийн Засаг даргын албанд шилжсэн Э.ЭНХБАТ хамгийн түрүүнд аймгийнхаа төвийн агаарын бохирдолд ихээхэн анхаарч, утаа бууруулах, түүхий нүүрснээс татгалзах шийдлийг хайж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг уриалаад байсан билээ. 

Эрдэнэмандал хайрханд байрлуулсан нарны панель нь 30 Мвт хүчин чадалтай нарны эрчим хүчний байгууламж бөгөөд аймгийн хэмжээнд 2000–3000 айлын цахилгаан хэрэглээг хангах боломжтой аж. Ингэснээс айл өрхийн нүүрс, түлшний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг багасгах бодит хувь нэмэр оруулж, Нарны арвин нөөцтэй Монгол орны нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний үр ашигтай шийдэл болохыг харуулж байна.

Уулын налууг даган байршуулсан нарны тольнууд нь нарны гэрлийг төв цамхагт чиглүүлэн төвлөрүүлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн технологи юм. Энэ нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, ирээдүй хойч үедээ цэвэр, тогтвортой хөгжил үлдээх алхам болж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Г.Мишээл (43.228.130.186) 2026-01-27 18:09:02
Худлаа мэдээ байна. Ийм станц баригдаагүй, барихаар төлөвлөж байж магадгүй болохоос биш. Мэдээллээ сайн нягталж байж тавьмаар юм даа.