Ж.ЭНХБАЯР: Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж ААН-ийн АШИГ БУУРЧ, шатахууны үнэ НЭМЭГДЭНЭ
Батхуяг
Үйл явдал
/
52 мин

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.05.12/-ийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсөх, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурах, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна. Иймд, эдийн засгийн өрсөлдөх чадвар, өрхийн бодит орлогын нэмэгдүүлэх зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлого баримталж байгаа” гэлээ. Гишүүд, өнгөрсөн оны орлогын төлөвлөгөөний биелэлт, төсвийн тодотгол хийх эсэх, аж ахуй нэгж, иргэдийн амьжиргааг хэрхэн дэмжих, төсвийн урсгал зардлыг бууруулах, инфляцын өсөлтөд нөлөөлж буй үнийн хөөрөгдөлд ямар бодлого барьж байгаа талаар асуулт асууж, санал хэлэв.

Үргэлжлүүлэн Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 1991-2025 оны гадаад зээлийн хэлэлцээрийн дүнгээр Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг байна. Зээлийн 45 хувийг дэд бүтцийн салбарт зарцуулсан бол 14 хувийг худалдаа, эдийн засаг, эрчим хүч 14 хувь, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт 5-6 хувийг зарцуулжээ.

Өнөөдрийн байдлаар зээлийн ашиглаагүй үлдэгдэл 13.8 их наяд төгрөг байгаа бөгөөд гадаад зээл, тусламжийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулна гэдгийг Сангийн сайд мэдээлэв. Мөн гадаад зээлийн ашиглалтыг жил бүр бага хэмжээгээр баталж байгаа нь гадаад зээлийн ашиглалтыг ихээхэн бууруулж, нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, зардал нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа тул гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.