МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 3 мин

Монгол Ардын Намын даргын зөвлөх Б.Дашравдан “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Төв аймгийн Баянцогт суманд ажиллаж, сумын намын хорооны идэвхтэн сонгуультнууд, гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны явц, орон нутагт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэхэд орон нутгийн намын байгууллагуудын оролцоо, манлайллын талаар санал солилцов. Баянцогт сумын намын хорооны гишүүд, дэмжигчид иргэдийн санал хүсэлтийг бодлого шийдвэрт шуурхай тусгах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг иргэдэд хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Мөн орон нутгийн хөгжлийн бодлого, иргэдийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт чиглэсэн арга хэмжээг бодит үр дүнд хүргэхэд намын хороод санаачилгатай, идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг хэлэлцэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.