Наадам болоход 18 хоног үлдлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

 Баяр наадам дөхсөн эдгээр өдрүүдэд аймаг наадмын баяр наадмын товыг нэгтгэн хүргэж байна. Баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын баяр наадмыг ирэх наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулаад байгаа юм.

  • Архангай 7-р сарын 8, 9
  • Баянхонгор 7-р сарын 25, 26
  • Булган 7-р сарын 8, 9
  • Говь-Алтай 7-р сарын 8, 9
  • Говьсүмбэр 7-р сарын 8, 9
  • Дархан-Уул 7-р сарын 8-10
  • Дорноговь 7-р сарын 6, 7
  • Дорнод 7-р сарын 8, 9
  • Дундговь 7-р сарын 24-26
  • Завхан 7-р сарын 24-26
  • Орхон 7-р сарын 22-26
  • Өвөрхангай 7-р сарын 8, 9
  • Өмнөговь 7-р сарын 8, 9
  • Сүхбаатар 7-р сарын 24-26
  • Сэлэнгэ 7-р сарын 8, 9
  • Төв 7-р сарын 8-10
  • Хөвсгөл 7-р сарын 8, 9
  • Хэнтий 7-р сарын 8, 9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Харин Улаанбаатар хотын тухайд, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтыг сунгаж, энэ сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлснээр нийт 10 хоног амрахаар болсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.