Г.ЗАНДАНШАТАР: Монгол Улс хуваагдлын захад зогсох улс биш. Монгол Улс бүс нутгуудыг холбох улс байх ёстой
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 5 мин

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс бөгөөд бид хөгжихийн тулд зөвхөн ашигт малтмалаа экспортлох бус, технологи, боловсруулалт, ил тод засаглал, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан үнэ цэнийн сүлжээнд дээшлэх ёстой! Г.Занданшатар Жэжү форумын дэлхийн удирдагчдын хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улс зөвхөн байгалийн баялагтай улс биш, харин бүс нутгуудыг холбох стратегийн байр суурьтай улс гэдгийг онцоллоо.

Тэрээр Монгол Улс хуваагдлын захад зогсох улс биш. Монгол Улс бүс нутгуудыг холбох улс байх ёстой. Хамтын ажиллагаа бол сул дорой байдлын илэрхийлэл биш.

Итгэлцэл бол зөөлөн үг биш. Эдгээр нь хөгжлийн, аюулгүй байдлын, ирээдүйн стратегийн дэд бүтэц юм. Ирэх 10 жилд Монгол Улс газрын доорх баялгаараа бус, газрын дээр бүтээсэн зүйлээрээ үнэлэгддэг улс болох ёстой. Үүнийг бодит болгохын тулд олон улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн түншлэл, итгэлцэл зайлшгүй хэрэгтэй. Харин Монгол Улсад санал болгох зүйл их бий. Бидэнд зөвхөн баялаг биш, байршил бий. Зөвхөн нөөц биш, түүх бий. Зөвхөн газар нутаг биш, бүс нутгуудыг холбох итгэлцлийн орон зай бий. Монголын ирээдүй бол зөвхөн олборлох тухай биш. Монголын ирээдүй бол бүтээх, холбох, хамтдаа хөгжих тухай юм хэмээжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.