Малчдыг нийгмийн даатгалд хамруулах олон төрөлт хөтөлбөр хэрэгтэй байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 21 мин

"Баянхонгор аймгийн Баянбулаг сумын намын хороо МАН-д нэгдэж, шинээр гишүүн болж буй залуустаа намын батлахыг гардуулж гишүүнчлэлийн хүрээгээ тэллээ.

Монгол ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан аймгийн намын хорооны удирдлагын баг бүрэлдэхүүн Баянбулаг суманд ажиллав.

Тус аяны хүрээнд Баянбулаг сумын МАН-ын 70 гаруй гишүүн, дэмжигчдэд Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаарх мэдээлэл, танилцуулгыг хүргэж, санал бодлыг хүлээн авч ажиллалаа.

Тус уулзалтын үеэр залуу малчин Б.Чимэдбадам малчид жилийн дөрвөн улирлын турш эрүүл чанартай малын махаар олон түмнийхээ хүнс хоолыг бэлддэг ч одоо цагт залуучууд малчин болж мал маллахаас шантарч байгаа талаар дурдав. Иймд төр засгийн зүгээс малчдын нийгмийн асуудал, ялангуяа малчдыг нийгмийн даатгалд хамруулах олон төрөлт хөтөлбөр хэрэгжүүлж бодлогын түвшинд анхаарч ажиллах хэрэгтэй байна хэмээн санал бодлоо илэрхийллээ.

"Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд Баянбулаг сумын намын ахмад зүтгэлтэн гишүүдийнхээр зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг дамжуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.