Нийслэлийн Замын хөгжлийн газраас зам засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаатай холбогдуулан хөдөлгөөнийг түр хязгаарлах байршлуудыг танилцууллаа. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам засвар хийгдэх бөгөөд Өнөр хороолол буюу нэгдүгээр хорооллын арын авто замын суурь, хөрс солих болон өнгө асфальтбетон хучилтын ажилтай холбогдуулан СХД-ийн 12 дугаар хороо, 1-р байрны хойно байрлах “Отгон Жолоо” сургалтын төвөөс 15 дугаар хорооны 23 дугаар байрны эсрэг талын “Аз” дэн буудал хүртэлх замын нэг чиглэлийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ны өдрийг хүртэл түр хязгаарлахаар болоод байна.
Мөн тус дүүргийн 29 дүгээр хороо, Баянхошуу гудамжны 21-р хороолол чиглэлийн авто зам буюу “СҮҮ” ХХК-аас Содон хороолол хүртэлх хэсэгт ус зайлуулах хоолой ухаж угсрах ажил энэ сарын 25-ны өдрийг хүртэл төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч та бүхнийг дээрх чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөний хуваарийг харгалзан, бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
13 цаг 6 мин
-
15 цаг 15 мин
-
16 цаг 31 мин
-
18 цаг 32 мин
-
19 цаг 40 мин
-
19 цаг 42 мин
-
19 цаг 42 мин
-
18 цаг 32 мин
-
13 цаг 6 мин
-
19 цаг 40 мин
-
20 цаг 3 мин
-
16 цаг 31 мин
-
15 цаг 15 мин