Барилгын сайд Э.БАТ-АМГАЛАН, Барилгын хөгжлийн төвийн Д.МӨНХБААТАР дарга нар 24 саяар ХООЛОНД ОРЖ, 27 саяар ТЕХНИК ХЭРЭГСЭЛ түрээслэжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
16 цаг 43 мин

Дэлхий дахины эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар ч төсөв мөнгөө ариглаж, байгаа боломжоороо аргалж байна. Гэтэл Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний удирдлагын багт ажилладаг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал, АТГ-аас аргамжаатай Д.Мөнхбаатар нар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж татвар төлөгчдийн мөнгийг дэмий, онц шаардлагагүй зүйлд зарцуулжээ.

Тухайлбал ямар үйлчилгээ, баяр ёслолд нь зарцуулсан нь тодорхогүйгээр татвар төлөгчдийн 27 сая 900 мянган төгрөгийг ТОНОГ ТӨХӨӨХӨМЖИЙН ЗАРДАЛ нэрийдлээр 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Саун ов монголиа” ХХК-ийн 5128.... тоот данс руу шилжүүлсэн байна.  Мөн 2026 оны 06 сарын 05-нд Таванбогд группийн салбар “Жуулчин” ХХК-руу 27 сая төгрөгийг шилжүүлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.