Австрали улсад амьдарч байгаа Монгол хүүхдүүдэд сайн дураараа 10 орчим жил эх хэл, соёлоо зааж байгаа Б.Отгончимэг багшийг Боловсролын тэргүүний цол тэмдгээр шагналаа.
Б.Отгончимэг багш 2014 онд Австрали улсад очихдоо нэгэн зүйлийг анзаарсан байна. Анхаарахгүй орхиж болохгүй тэр зүйл бол эх хэл соёлоо аажмаар мартаж байгаа Монгол хүүхдүүд байв. Тиймээс Австрали улсад суралцаж байгаа Монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж эхэлсэн.
Анх номын санд 4-5 хүүхэдтэй хичээллэдэг байсан бол өдгөө 10 жилийн дараа түүнийг зорин ирж Монгол хэлээ сурах хүсэлтэй сурагчдын тоо нэмэгджээ. Австрали улсад Б.Отгончимэг багштай адил өөрийн хүсэлтээр Монгол хэлээ заадаг дөрвөн багш байдаг. Эдгээр багш нарт сургалтын материал болон нэгдсэн гарын авлага байгаагүй.
Тиймээс Отгончимэг багш сурагчдад зориулан өөрийн гэсэн сурах бичгийг хэвлэн гаргуулж байсан. Харин ирэх Есдүгээр сарын нэгнээс эхлэн хилийн чанадад суралцаж байгаа Монгол хүүхэд бүр “medle” цахим платформоор дамжуулан эх хэлээ сурах боломжтой болно.
Мөн Б.Отгончимэг багштай адил гадаадад сайн дураараа Монгол хэл, соёлоо зааж байгаа багш нарыг нэгдсэн хөтөлбөртэй болгож, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах юм.
Монгол хүүхэд бүр хаана суралцаж байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших учиртай. Хэл бичиг гэдэг тухайн улс, үндэстний хамгийн том өв учир эх хэлээ хэзээ ч орхигдуулах учиргүй гэдгийг эцэг, эхчүүд ч мөн санах нь чухал юм.
-
17 цаг 35 мин
-
19 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
17 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 18 мин
-
19 цаг 44 мин