“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгаль орчны ногоон санаачилга, төслүүдийг бодит хөрөнгө оруулалт болгох зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Үндэсний ногоон лаб” платформ санаачилсан юм. Платформ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /СОР17/-д төслүүдээ танилцуулан, үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан 43 түншлэгч байгууллага, оролцогчид Ерөнхийлөгчийн Тамгын газар талархал илэрхийллээ.

“Үндэсний ногоон лаб” санаачилгыг “Монголын байгалийн өв сан” болон “Монголын бизнесийн зөвлөл” хэрэгжүүлж, богино хугацаанд олон улсын хамтрагч, түншүүдийн итгэл, оролцоог татаж чадсан нь төр, хувийн түншлэл амжилттай хэрэгжсэний томоохон жишээ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэллээ.

“Үндэсний ногоон лаб” нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, инновац, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг шийдэл бүхий 135 төсөл хүлээн авч, шалгарсан төслүүдийг COP17 бага хурлын үеэр хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”, “Голомт” банк, “Clean сommodities and еnergy” зэрэг байгууллага эдгээр төслийг олон улсын зах зээлтэй холбохоор ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 47 мин
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
5 цаг 47 мин