Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 2 мин

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Төсвийн урсгал зардлын бүтэц, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээг нийтэд ил тод болгох агуулгатай уг хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 30 гишүүн хамтран боловсруулж өчигдөр С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нарын гишүүд өргөн мэдүүллээ. Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан аж.

Хуулийн төслийн хүрээнд дараах зургаан асуудлыг зохицуулах юм байна. Үүнд:

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндсэн шалгуурт тулгуурласан урьдчилсан үнэлгээ, оноо, түүний дагуу тогтоосон эрэмбэд үндэслэн төсөвт тусгах;

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх болон уялдаа холбоог хангасан эсэхийг төсвийн төсөлд нэгтгэн боловсруулах;

Төсвийн хөрөнгө оруулалтын үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг нээлттэй цахим хэлбэрээр нийтлэх

Төсвийн урсгал зардлын бүтэц, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг нарийвчлан төсвийн төсөлд тусгах, нийтэд ил тод болгох;

Төсвийн төслийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, иргэдийн саналын талаар тайлагнах болон төсвийн тусгай шаардлагыг мөрдөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.