Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
Батхуяг
Үйл явдал
/
47 мин

Хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, иргэд олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зоригоор баавгайн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нөхцөл байдлыг нэгтгэн хянах цахим системийг боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулсан байна.  Тухайлбал 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тус системээр дуудлагын байршил, огноо, ангиллыг газрын зураг дээр харуулж, өдөр, долоо хоног, сараар шүүж үзэх, шинээр мэдээлэл бүртгэх боломжтой. Мөн дуудлагын тоо, ажилласан албан хаагч, техник хэрэгслийн мэдээллийг нэгтгэн харуулж байгаа юм байна. Цаашид аймаг, нийслэлийн мэдээллийг тогтмол шинэчилж, шуурхай удирдлага, зохицуулалтад ашиглах аж. Мөн зөвхөн хүрэн баавгайгаас гадна байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг оруулахаар ажиллаж байна гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.