Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгааны эхний шатны ажлууд дуусаж, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Урьдчилсан судалгаагаар тус дархан цаазат газрын 24 мянга орчим га ойн экосистем түймэрт өртсөн нь тогтоогджээ.
Харин ойн шаталтын зэрэглэл, насжилт болон хөрсөнд учирсан өөрчлөлтийг нарийвчилсан шинжилгээний дүнд тодорхойлох юм. Судалгаанд эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний баг ажиллажээ. Тэд зайнаас тандан судлах мэдээлэлд боловсруулалт хийж, хээрийн хэмжилт, дээжлэлт явуулсан байна. Хүн хүрэхэд хүндрэлтэй алслагдсан бүсүүдэд нисдэг тэргээр хүрч судалгаа хийсэн нь ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгасан байна.
Одоогоор хээрийн судалгаагаар цуглуулсан хөрс, ургамлын дээжид лабораторийн шинжилгээ хийж байна. Ингэснээр түймрийн улмаас хөрсний бүтэц, органик бүрэлдэхүүн, ургамлын үндэс болон экосистемд ямар өөрчлөлт гарсныг тогтоох аж. Мөн тал хээрийн бүсийн ургамлын биомасс хэр хэмжээгээр өртсөнийг тодорхойлохын тулд Нөмрөгөөс авсан дээжийг 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судлахаар болжээ. Судалгааны эцсийн дүнд экологийн хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлт гаргах юм. Үүний зэрэгцээ дархан цаазат газрын орчны бүсэд түймрийн тархалт, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг судлах ажил үргэлжилж байна.
-
1 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Өчигдөр 11 цаг 26 мин
-
Өчигдөр 11 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 25 мин
-
Өчигдөр 09 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 03 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Өчигдөр 11 цаг 19 мин
-
Өчигдөр 11 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 25 мин
-
Өчигдөр 09 цаг 03 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 09 мин