Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос олгоно
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 10 мин

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос олгоно. 2026 оны арваннэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа. Хуваарийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ сарын 12, 24-ний өдрүүдэд олгоно. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтийг дээрх өдрүүдэд шилжүүлэх аж.

Харин онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг энэ сарын 12-нд, алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж болон “Эхийн алдар” одонтой эхчүүдийн мөнгөн тусламжийг 24-ний өдөр олгохоор төлөвлөжээ. Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж болон эх, эцэг олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 19-нд, насны хишгийг 24-ний өдөр олгох хуваарьтай байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхтуяа (59.153.112.145) 2026-11-03 14:57:56
Яаг гаргасан хувиарийн дагуу орх гэж заавал 1хонож байж ордог биз дэ заавал хонож өгөхөөр яаадаг байна