Хавдар судлалын үндэсний төв-II төслийн тохижилтийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Хавдар судлалын үндэсний төв-II тохижилтийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус эмнэлгийн барилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, олон улсын санхүүжилтээр байгуулах юм. Тухайн барилга барих талбайг төрийн хамгаалалтад авч, тохижилтын ажлыг эхлүүлээл байгаа юм. Тохижилтийн ажлын хүрээнд 6 га талбайд 3680 мкв явган зам, 5000 гаруй мод бут, 8500 мкв талбайд зүлэгжүүлэлт, явган гүүр, гэрэлтүүлэг, амрах чулуун тавцан, хүүхдийн тоглоом суурилуулалт, сүүдрэвч, камерийн хяналтын системийн ажлуудыг хийгээд байна. Мөн тохижилтийн талбайг хамгаалсан 440 метр урт үерийн сувгийн ажлыг гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

 “Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих” төслүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг И Тэ Жүн эмчийн нэрэмжит болгох Засгийн газрын шийдвэр гарсныг Солонгосын талд танилцуулж, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт ажиллах саналыг Монголын талаас хөндсөн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.