БАРИМТ: Соёлын сайд Ч.Номин 100 САЯ төгрөгөөр НЭГ ДУУ бүтээх шийдвэр гаргажээ!!!
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-28

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд урлаг, соёлын байгууллагууд 30 гаруй ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөг Соёлын сайд Ч.Номин баталж, гарын үсэг зурж үүндээ 10 тэрбумын төсөвлөжээ. Дээрх хийгдэх ажлаас Ардын хувьсгалыг магтан дулусан нэг дуу бүтээхэд 100 сая төгрөг зарцуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт олгожээ. Хувьсгалт ёсыг монголчууд халаад, ардчилсан тогтолцоог бэхжүүлэхийн төлөө Засаг төр, ард олон нь бүгд идэвхийлэн зүтгэж байгаа. Гэвч суртал ухуулга, сурталчилгаа заавар маягаар ХУВЬСГАЛЫГ магтсан дуу бүтээхэд татвар төлөгч бидний мөнгөнөөс 100 сая төгрөг зарлагадах нь.

Мэдээж улс хувьсгалын 100 жилийн түүхэн их ойд Засаг төр нь өндөр ач холбогдол өгөх нь тодорхой. Гэхдээ НЭГ ДУУ бүтээхэд 100 сая төгрөг зарлагадах нь ХЭР ОНОВЧТОЙ ШИЙДВЭР вэ гэдгийг бодох хэрэгтэй. Засгийн газар нь гадаадаас ВАКЦИН ГУЙЛГАЧИЛЖ авч, ард түмнээ тарьж байгаа. УИХ дээр Вакцин худалдан авахад УЛСЫН ТӨСӨВТ мөнгө суулгаагүй. Тэгсэн хэрнээ наргиж цэнгэх, орилж хашгирах, дуулж бүжгэлэх дээ 100 саяын төсөв батлах нь шударга бус хувиарлалт юм. Коронавирусээс болж 200 гаруй хүний алтан амь эрсэдсэн. Тэдний ар гэрт эмгэнэл илэрхийлээгүй дуунд ач холбогдол өгөх нь хэр зүйтэй шийдвэр вэ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.