Тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр иргэдийн дунд хоёр талтай байр суурь төрүүлэв
Ulsturch.mn
Байр суурь
/
50 мин

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан зорчуулах зохицуулалтын талаар мэдээлсэн. Энэхүү зохицуулалт нь хичээлийн шинэ жил эхлэх болон Улаанбаатарт зохион байгуулагдах COP17 хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой байв.

Тус зохицуулалтаар 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгой дугаараар ээлжлэн хөдөлгөөнд оролцуулахаар мэдээлсэн.

Иргэдийн хувьд харин байр суурь хоёр талтай байна. Нэг хэсэг нь хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөнийг зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь автомашины хэрэглээгээр өдөр тутмын амьдрал нь шууд хамааралтай иргэдэд хүндрэл учруулж, ялангуяа ажил, сургуульдаа хувийн машинаар зорчдог хүмүүст нэмэлт ачаалал үүсгэнэ гэж шүүмжилж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.