АРД ИРГЭДИЙН ХАЛААС РУУ ГАР ДҮРЭХГҮЙ... Төр бүсээ чангална
З.Батхуяг
Байр суурь
/
21 цаг 58 мин

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г. Занданшатар бараг 10 -аад цагийн турш гишүүдийн асуултад маш логиктой, тоо баримттай, хуулийн үндэслэлтэй, тодорхой хариуллаа. Төрд олон жил чанагдсаных аль ч салбарын асуултад бүдэрсэнгүй. Харин ч асуулт тавьж буй гишүүдийн өөрийнх нь оролцоо, өмнөх хандлагыг нь ч сануулж байх жишээтэй.

❎ Намайг Ерөнхий сайдад нэр дэвшихийг журмын нөхөд маань санал болгосон. Хүнд цаг үе гээд хойш сууж,хариуцлагаас зугтаж би чадсангүй.

❎Төсөвт тодотгол хийж, төсвийг 2.3 их наядаар бууруулахаас өөр аргагүй болсон.

❎ Ард түмнийхээ халаас руу гар дүрэхгүй. Төр өөрөө бүсээ чангална.

❎ Шатыг дээрээс нь шүүрддэгийн адил Төрийн данхар бүтцийг дээрээс нь цэгцэлнэ.

❎ Төрийн өмчит 129 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулж, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.

❎ Тансаг хэрэглээний татварыг нэмнэ. Хувийн онгоц, үнэтэй машин, импортын тансаг зэрэглэлийн архи виски… гэх мэт. Харин НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ.

❎ Хууль зөрчиж авсан бол Төгрөг нуур, Ухаахудаг …. гээд ордуудыг Салхитынх шиг төрийн мэдэлд авна.

❎Оюутолгой Эрдэнэтээс хэд дахин бага татвар төлж буй нь шударга бус.

❎Төрийн залгамж чанарыг барьж өмнөх ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

❎ Хүний хөгжлийн мега төсөл хэрэгжүүлнэ

❎ Парламентийн ардчилалыг хэрэгжүүлсний дүнд УИХ нээлттэй сонсголууд хийж олон хулгай луйвар ил болсон. Цаашид ч ил тод байх зарчим барина.

❎Ураны асуудалд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториор үнэлгээ хийлгэнэ.

❎ Нийт өрхийн 69% өр зээлтэй байна. Ард түмнийхээ нуруун дээрээс татварын дарамтыг авч хаяхаар цогц реформ хэрэгжүүлнэ.

❎ Дотоодын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдээ дэмжинэ. Хууль эрх зүйн орчноос эхлээд бүх зүйлийг тодорхой болгоно.

❎ Авлигын эсрэг шударга ёсны тэмцлийг эрчимжүүлнэ.

❎ Баялгийн санг арвижуулж түмэн олноо баялагтаа эзэн болох ажлыг эрчимжүүлнэ.

❎Хэвлэл мэдээллээр талцуулж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, эв нэгдлийг хагалган бутаргах ажлыг таслан зогсооно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.229.120.230) 2025-06-13 10:52:35
10яамтай цомхон бүтэцтэй зоригтой өөрчлөлт хийж чадахгүй бол УИХ тараа