БАЙР СУУРЬ: Сурагчийн форм, хичээлийн хэрэглэгдэхүүний үнэ өсжээ
Ulsturch.mn
Байр суурь
/
2026-08-10

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сурагчийн дүрэмт хувцасны худалдаа идэвхжиж байна. Энэ жил дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийнхээс дунджаар 5-10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тухайлбал, Нарантуул захад сургуулийн хүүхдийн цагаан болон цэнхэр цамц 25-30 мянган төгрөг, бага ангийн сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 80-85 мянга, дунд ангийнх 105-110 мянга, ахлах ангийн сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 120-140 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.