Л.ЦЭНГҮҮНЖАВ захирал шинэ LC-300 авах зэрэгт ХАГАС ТЭРБУМЫГ зарцуулж, үнэлгээний хорооны гишүүдээ АВЛИГАДЖЭЭ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
37 мин

Нийтийн мөнгөөр ГАРАА УГААЖ, ХӨЛӨӨ ЖИЙРЭГЛЭЖ БУЙ төрийн өмчид компаниудын дарга нар МАН дотор олон бий. Түүний нэг нь “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав гэгч нөхөр. Намын уугуул гишүүн, ардаа нэр, нөлөө бүхий гишүүн хамгаалалттай гэдгээрээ түрий барьж ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргиж байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Түүний энэ зун царцуулсан мөнгө, худалдан авч унасан машин, АВЛИГАД ӨГСӨН МӨНГӨ зэргээс харж болохоор байна. Тодруулбал, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн захирал Л.ЦЭНГҮҮНЖАВ нь 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Хансол Декор Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнгөнцацралтай “ХҮНДЭТ ЗОЧНЫ ТАНХИМЫН ЗААЛНЫ ХИВС” нийлүүлэх гэрээг байгуулж нийтийн мөнгө буюу иргэдийн төвлөрүүлсэн 65 сая 572 мянган төгрөгөөр “ХИВС” худалдан авчээ.

2026 оны 07 дугаар сарын 02-ний өдөр “ТОП МОТОРС” ХХК-иас 345 сая 900 мянган төгрөгийн үнэ бүхий “Toyota LC-300 GR-S загварын шинэ, туулах чадвартай жийп машин худалдан авсан. Үүнийгээ “Технологийн буюу үйлчилгээний тээврийн хэрэгсэл” гэсэн ангилалаар тендер зарлаж авсан.

2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Монгол хюьндай автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мэндсайхантай “Микро автобус тээврийн хэрэгсэл” нийлүүлэх гэрээ байгуулж, 148 сая төгрөгийн зарлага гаргасан.

Дээрх худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцсон этгээдүүдийг Төрийн хэмнэлтйн тухай хуулийн зүйл заалтыг зөрчин "урамшуулал" гэх нэрийдлээр "АВЛИГАДСАН" байж болзошгүй нь!

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.