Б.Мөнххишиг: Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байж УЛС ОРОН ӨӨРЧЛӨГДӨНӨ!!!

Дөнгөж оюутан болоод байхад минь миний аав, ээж хоёр жил дарааллаад бурхан болцгоосон. Цор ганцаараа үлдчихсэн юм шиг л мэдрэмж төрж байсан. Энэ бүхэн тэр үед асар их даваа, нугчаа шиг санагдаж байлаа. Ээж, аавтайгаа байгаа хүмүүс бол ойлгохгүй шүү дээ. Их сургуулиа төгсчихлөө, ажил төрөлд ороод сайхан болчих л юм шиг хүн бодож байдаг. Яг ажлын байран дээр гарах гээд анкет байгууллагуудад өгөөд явж байхад миний анкет, ур чадвар тэнцчихээд байхад тухайн байгууллага маань өөрийнхөө үнэлэмжээр болоод дуудаж уулзчихаад ярилцлаганаасаа намайг түлхээд хасчихдаг байсан. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй гэдэг өнцгөөс л биднийг "за уучлаарай манайх хөгжлийн бэрхшээлтэй" хүнтэй хамтарч ажиллах боломжгүй ээ шаардлагуудтай тулгарч ирсэн. Энэ бол бидэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал биш тухайн хүмүүсийн оюуны бэрхшээлд байгаа асуудал гэж боддог.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.143.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.