Ч.Номин сайдын УЛСТӨРИЙН ЗОЛИОС дуучин Б.Бат-Энэрэл болчихлоо...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-02-19

Олон түмэнд мартагдах шахаад байсан Завханы С.Батсүх гавьяатын шинэ “ПИ-АР” нь хуруун чинээхэн хүүхдүүд болж байгаа нь харамсалтай. Эхлээд Б.Бат-Энэрэлийг урлагт оруулж, унасан нэр хүндээ сэргээш, АРДЫН ЖҮЖИГЧИН хэмээх алдар хүртсэн бол одоо бас нэг жаахан охиныг дагуулаад дуулаад буй. Олон нийтийн зүгээс түүнийг хүүхдүүдээр ПИ-АР хийхээс илүү шавиа бэлдэж байна гэж хардаг.  Б.Бат-Энэрэлийн хувьд С.Батсүх гавьяаттай олон жил хамтран дуулж, гурван ч удаа тоглолт хийчихсэн. Хэрэндээ сайн танигдсан. Тиймдээ ч багшаасаа тусдаа тоглолт хийсэн ч увайгүй улстөрчийн СОНГУУЛИЙН ЗОЛИОС болчихов.

Тодруулбал Соёлын сайд Ч.Номин 13 настай алдрайхан хүүд МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН гэсэн цол тэмдэгийг олгожээ. Яг ч Ч.Номин сайд зүүж өгч зураг хөрөгөө авхуулаагүй ч тэр тэмдэгийн үнэмлэх дээр Ч.Номин сайдын НЭР, ГАРЫН ҮСЭГ дурайж буй.

Иргэд олон нийтийн зүгээс Б.Бат-Энэрэлд олгосон уг шагнал нь ахадсан, томдсон, хэтийдсэн хэмээн үзэж байгаа нэг хэсэг байхад зарим нь харин ч нэр хүнд нь уначихсан СТА шагналыг утга учиртай болголоо гэлцэх, түүнчлэн СТА тэмдэггүй ч уран бүтээлээ хийсээр тэтгэвэрт суусан ахмадуудыг дорд үзлээ гэсэн элдэв шүүмж эвлүүлээд завгүй байна. Асуудлын гол нь Б.Бат-Энэрэлд бус Соёлын мэдрэмжгүй сайдад л байна.

Жаахан хүүхдэд ахадсан тэр том шагналыг олго гэж ямар ТЭНЭГ нь түүний чихэнд шинэчихдэг байна!! Ч.Номин ч гэж Номин. Тушаал гаргаж СТА шагналыг олгож байдаг. Улстөрд орж болно. Шагналыг уут уутаар нь тарааж болно. Гэхдээ МЭДРЭМЖТЭЙ баймаар байна.  Арай гэж урлаг ойлгох гэж буй жаахан хүүхдэд СТА шагнал олгож олны хэл ам, хэрүүл тэмцэл дунд унаган, өөрөө худлаа инээгээд сууж болохгүй. Хүүхдээр УЛСТӨР хийж, оноо цуглуулж болохгүй шүү дээ Ч.Номин сайдаа!! Тэрбум тэрбумын хөрөнгөтэй танд төсвин мөнгөөр гараа угаах, төрийн шагналыг үнэгүйдүүлэх л дутсан гэж үү!!!

Олны хэл ам гэдэг аймшигтай. Тэр жаахан хүүгийн амьдралд элдэв зүйл тохиолдвол ховонд хутгаж, атаархалд живүүлсэнээрээ Ч.Номин сайд, Соёлын яамны ТЭНЭГ ДАРГА НАР хариуцлага хүлээх үү... Үгүй шүү дээ. Бээлэйн чинээ балчир хүүхдээд УЛСТӨР ХИЙЖ өөртөө оноо цуглуулахаа боль Ч.Номин сайдаа!! Соёлын тэргүүний ажилтан гэж соёл урлагийн салбарт ажилласан, мэргэжлийн урлагийн байгууллагын мэргэжилтэнт олгодог болохоос захын хүүхдэд өгчихдөг үнэ цэнэгүй шагнал биш!

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
3
2
0
Сэтгэгдэл: (11)
Таны IP: (18.118.37.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (139.5.216.235) 2024-02-23 11:33:02
Хүүхдээр битгий оролдоод бай.Харин ч арван хэдэн жил бүтээл гаргасан хүү шүү Тайван сайхан байж хүссэнээрээ амьдраарай хөөрхөн Бат-Энэрэл хүү минь
(139.5.217.113) 2024-02-19 21:44:03
Bathuyag chin Ardchilsan namiin zahialgaar medee bicheed bdag yum bnlee Nomin Ardiin namiinh bolhoor tegej bgaan boluu
0 1 Хариулах
(139.5.219.83) 2024-02-19 21:44:03
Aanha Ewgui yum bnle haha
(139.5.217.113) 2024-02-19 21:39:32
Nomin saidaa bayarlalaa Setguulch teneg zaluug bitgii too zahialgatai tulburtei medee biz
(139.5.217.113) 2024-02-19 21:35:58
Setguulch zaluu soliorchij bodvol Zahialgatai yas medee biz
(139.5.217.113) 2024-02-19 21:35:05
Nomin saidaa zuw yum hiisen shuu Huurhii huu bie unelsen shagnal medal ajil turluu olj avaagui shd
(139.5.217.113) 2024-02-19 21:33:26
Yadiim be biee unelsen shagnalaa nuhuj avch bgaa yum bugd l tiim bishuu
(139.5.217.113) 2024-02-19 21:31:50
Galzuu soliotoi ni medegdehgui zahialj medee bichuulegchid huud yu hiij ugsun yumbee Nomin saidtai ch muudaltsuulah geed yas hayadag shuu
(139.5.217.113) 2024-02-19 21:30:51
Boliochee chi setguulchee!!!! Soyoliin Said Zuw yum hiisen shuu Zahiin yanhan hurtel nuuts amragaasaa hevleliin shagnal medal avaad amidarch l baina Yaadag yum Nomin said mundag shuu
(139.5.217.113) 2024-02-19 21:28:19
Terni buur 13 jil urgeljilsen bol yahuu
(139.5.217.113) 2024-02-19 21:27:48
Setguulch zaluu solitoi shuu yasan zahiin yNhan huuhen ch Hevleliin shagnal medal Avaad gertee nuhurtuiguu zawaarchil bdag