Ж.Батсуурь гишүүн М.ИДЭРБАТЫГ дагуулж давхисаар байгаад ШАВАРТ УНАГАЧИХАВ уу...?
Нийтлэл
/
2024-04-15

Ч.Улаан сайдын үед л УЛААН НАМ засагласанаас бусдаар Зүүн бүсийн Сүхбаатар аймгийг АРДЧИЛСАН НАМЫНХАН удирдсан. 2020 онд ч орон нутгийн сонгуульд АН-ынхан засаглаж буй. Тус аймгийг газар дээр нь Д.Хосбаяр, М.Идэрбат нар удирддаг боловч хотоос Ж.Батсуурь жолооддог гэхэд хилсдэхгүй. Аймгийн дарга нарын семинар, уулзалт болохоор л Сүхбаатар аймгийн удирдлагууд Ж.Батсуурь гишүүний өрөөнөөс салахгүй. Эрхэм гишүүн ч аймагтаа очихоороо М.Идэрбатыг дагуулаад хөдөө гадаагүй тэнэнэ. Ингэж л хөл нь хэрээстэй, хүзүү нь холбоотой болж, толгойг нь эргүүлчихсэн хэрэг.  Хүн шуналаасаа болдог гэж хачин жигтэй үг бий. Ж.Батсуурь гишүүн өөрийнх нь үгэнд орж, суганаас нь сайн зуурсан учир “хувийн ажилдаа ашиглачихсан” хэрэг болж таарах нь.

Нэгэн зүйл: Сүхбаатар аймгийн  АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Тэр бүү хэл нэр дурдагдсан хүмүүсийг цагдан хорьж, яллагдагчаар татан шалгаж байгааг ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА илчлэв. Уг мэдэгдэл дунд анхаарал татахуйц нэгэн өгүүлбэр байгаа нь

“Нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт дахь 3211 м кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай Шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй” гэв.

Ж.Батсуурь гишүүн УИХ-ын гишүүн болсноосоо хойш М.Идэрбаттай “хамгийн ойр харилцаатай” байсан хүн учир энэ хэрэгт оролцоотой байж болзошгүй гэж хардаж болох нь!! Сүхбаатар аймгийн ой, “Алтан овооны тахилга”-ын наадмын зардал зэргийн шилэн дансны мэдээллийг сөхөж үзвэл хувь хүний дансаар ихээхэн хэмжээний гүйлгээ хийсэн, хоол ундны зарлага гаргасан нь ил байдаг.

Энэ хууль бус үйлдлийг хийх боломжийг зааж зөвлөсөн хүн нь нэр бүхий УИХ-ын гишүүн ч байж болох талтай. Учир нь хэзээ, хаана, ямар арга хэмжээг хэдий хэмжээний зардлаар зохион байгуулахаа М.Идэрбат дарга “толгойноосоо асууж”, чиглэл авч  л хийдэг байсан. Д.Хосбаярын хувьд ИТХ-ын дарга болсон нь “тэнгэрийн умдаг атгахтай” адил зүйл учир өөрийнхөө идэж уух, хураах цуглуулахыг л чимээгүйхэн хийж байсан нь тэр. М.Идэрбат нь аймгийн Засаг дарга бөгөөд АН-ын дарга учраас намын шугамаар ч Ж.Батсуурь гишүүнээс бүх нь хамааралтай байсан.

Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-с гүйцэтгэх ажиллагааны хүрээнд саатуулан шалгаж байгаа нь наанаа УЛСТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ, сөрөг хүчнийхэн нь мэдээллийг задруулсан, улстөрийн өшөө авч байгаа мэтээр нийгэмд шуугих ч нарийн учир нь УИХ-ын нэр бүхий гишүүнтэй шууд холбоотой байж болох талтай аж.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.188.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.