Ц.ЭЛБЭГДОРЖ: С.Зоригийн хэргийн ХАВТАСТ ХЭРГИЙГ 2017 нууцаас гаргасан ЗАРЛИГ БИЙ! Зарлигийг ИЛ БОЛГО
Үйл явдал
/
2024-04-22

Өчигдөр /2024.04.20/ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиосон. Энэ өдөр түүний эхнэр Б.Булганы 26 жилийн дараа хэвлэлд анх удаа өгсөн ярилцлага нь гарав. Тэрбээр "Ц.Элбэгдорж төрийн өндөрлөгт гарах бүрд би хоригддог" гэх зүйлсийг ярьсан.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" гэж цахим хуудсаараа мэдэгдлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.221.222.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.187.107) 2024-04-22 18:08:45
Ямар зарлиг юм бол. Өөрөө найруулж бичсэн л эд байхаадаа!!!
(183.177.99.226) 2024-04-22 16:05:12
удам муутын төрд бүү гарга гэж үнэн үг шүү Төрийн түшээдийг хэдэн үеэр шалгадаг баймаар юм да.