ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УИРДЛАГУУД  сонгууль угтаж хэмнэлтийн ХУУЛЬ ЗӨРЧИЖ  161 саяар АВТОБУС авах гэнэ!!
Сэдэв, асуудал
/
2024-04-22

Монгол Улсын Их хурлаас төрийн байгууллагуудын үр ашиггүй зардлыг хянах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 2022 оны 04 сарын 29-нд баталсан. Хуульд 6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно” гэж заасан.

Гэтэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Сүхбаатарын талбайн баруун талд байрлах “Монголын хөрөнгийн бирж” ХХК нь 161 сая 100 мянган төгрөгөөр “АЖИЛТНУУДЫН МКРО АВТОБУС” худалдан авах МХБ/20240102065 тоот тендерийг 2024 оны 04 сарын 19-ний өдөр зарласан байна.

Гэхдээ тендерийн шаардлагад хэдэн хүний суудал багтаамжтай, хэдий хэмжээний хөдөлгүүртэй, хүчин чадал нь ямар байхыг тодорхой заагаагүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.