Улсын харцага Д.Батболдод хүндэтгэл үзүүлэх "ИХ БОГД" дэвжээний 20 жилийн ойн барилдаан болно
Үйл явдал
/
2024-04-22

"Их Богд" үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Монгол Улсын Харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит Улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2024.05.05-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Баянхонгор аймгийн бөхчүүдийг анх нэгтгэж, аймаг, сум, улсын баяр наадамд нэг гал болж орох үндэс суурийг тавиахад Улсгын гарьд П.Сүхбат агсан, Улсын харцага Д.Батболд тэргүүтэй бөхчүүд оролцсон юм. Тэр цагаас хойш "Их Богд" дэвжээнээс улсын цолтой найман бөх, аймаг, цэргийн цолтой олон бөх тодрон гараад байна.  Одоо "Их Богд" дэвжээний тэргүүнээр Улсын харцага Д.Батболд, гүйцэтгэх захирлаар аймгийн арслан Д.Энхбат, дасгалжуулагчаар улсын уран барилдаант начин Ж.Чулуунбат нар ажиллаж, үнэн зоригт харцага Н.Золбоо тэргүүтэй 20 гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.