Сурвалжилга: Гурван тонн САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭ хэрэглээд дууссан айл байгаа гэв...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-01-24

Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод ажиллаа. Тус дүүргийн бүх хороод гэр хорооллын айл өрхүүддээ УТАА МЭДРЭГЧ тараахаар завгүй хуралдаж байв. Бидний очсон эхний хороо 9650 орчим мянган иргэнтэй, 2780 өрхтэй аж. Тус хороонд нийслэлээс 2500 гаруй УТАА МЭДРЭГЧ ирсэн бөгөөд хорооны Засаг дарга шуурхай хуралдаан зарлаж, хэсгийн ахлагч нартаа чиглэгч өгч өрхүүдээд орохоор гарцгаав. Угаар мэдрэгчийг тараахаар орон тооны бус 40 байцаагч, 10 хэсгийн ахлагч, СХД-ийн Нийгмийн халамжийн хэлтэс, Нийслэлийн УСУГ-ын шуурхай ус хангах албаныхан хүч нэмэрлэж тараалцахаар цуглаад байсан юм.

Энэ хорооны бүх айл гэр хороололд амьдардаг ч сайжруулсан түлш тасалдаж байгаа ч хүн угаартсан тохиолдол гараагүй гэдгийг СХД-ийн хоёрдугаар хорооны Засаг дарга Б.Гантуяа онцоллоо. “Эхэндээ түлш нь амархан дуусдаг байсан. Одоо бол шинээр таван цэг нэмж байгуулсан учраас хүрэлцээ, нөөц хангалттай байна. Толгойтын хүн ам нятгралшил ихтэй талд борлуулалтын цэг байхгүй байсан. Оны дараагаас Тавантолгой Түлш компаниас явуулын цэг нээсэн нь онож байна. Удаа олгохдоо 6 шуудайгаас илүү олгодог баймаар байна. Нам дарамтаар халдаг айлууд хөлдөх магадлал ихтэй гэж гомдол гарч байна. Хол гэртэй айлууд уруудаж ирээж 5 мянган төгрөгөөр хоёр уут түлш аваад таксидаад хүргүүлэхээр 5000 төгрөг төлж байна. Энгийн үед такси 1000 явдаг. Гэтэл түлш ачихаар үнээ огцом өсгөж байна. Энэ нь иргэдийн амьдрал, эдийн засагт хүндрэл учруулж байна гэв.

Үүний дараа СХД-ийн гуравдугаар хороонд очиход мөн л шуурхай хуралдаанаа хийгээд айл өрхүүддээ УТАА МЭДРЭГЧ суурилуулахаар гарч байв. Энэ хороон 2400 гаруй өрх байдаг бөгөөд хэсгийн ахдагч нар дээр дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн албаныхан, нийслэлээс УСУГ-ын авто баазын хамт олон оролцож байгаа аж.

Хорооны Засаг дарга Ч.Соёл-Эрдэнэ “Ямартай ч манай хороонд амьдардаг, сайжруулсан түлшний карт авсан өрхүүдэд тараах утаа мэдрэгч хангалттай ирсэн. Гэхдээ ахиад хэрэгтэй. Учир нь айл өрх бүрд тараах ёстой. Гэтэл манай хорооны зарим өрх дулаан өвжинө гээд хотын төв рүү байранд орж байгаа. Хавар ирэхээр нь өгнө. Мөн түр оршин суугч өрх олон байгаа. Тэднийг ямар ялгалтай биш. Бүртгэл хийгээд ахиад л олгоно доо” гэв. Цахилгаар халдаг айл өрхүүдэд олгохгүй байгаа аж. Энэ хороонд 300 орчим айл цахилгаараа өрх гэрээ халаадаг аж. Утаа мэдрэгийг айл өрхүүдэд тараахдаа зөвлөмжийг уншиж танилцуулсаны дараа гарын үсэг зуруулна. Дараа нь унь, баганы ойролцоо УГААР МЭДРЭГЧ-г суурилуулах аж. Сурвалжлах баг СХД-ийн гуравдугаар хорооны хэсгийн ахлагчтай хамт айл өрхүүдэд орж Утаа мэдрэгчийг хэрхэн суурилуулж байгаа талаар иргэд ямар саналтай байгааг тодрууллаа.

Бидний очсон эхний айл хүүхдүүдтэй хамт нэг хашаанд амьдардаг Ч.Дашням гуайнх. Тэрбээр өдгөө 75 настай, гэртээ ганцаараа амьдардаг юм байна. Түүнтэй ярилцлаа. СХД-ийн 3 дугаар хорооны 7 дугаар хэсгийн 19 гудамжий 350 дахь хашаанд амьдардаг юм байна.

Сайхан өвөлжиж байна уу. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?

Сайхан өвөлжиж байна. Өвөө энэ жил 76 хүрнэ.

Та гэртээ ганцаараа амьдардаг уу?

Тийм. Ганцаараа амьдардаг. Хүүхдүүд мань хашаанд ханьтай л даа.

Сайжруулсан түлш түлэхэд ямар байна вэ?

Сайхан, илчтэй дулаахан юм. Өглөө нэг хувинг хийгээд өдрөө даачихдаг.

Нэг уут түлшээр хэд хоног галлаж байна вэ?

Хоёр хонож байна.  Сүүлийн үед хогтой ирж байна. Зургаан шуудай түлш хангалттай юм. Зарим нь ч хүрдэггүй л гэх юм. Галлагаа, зуух, гэр орны багтаамжаасаа шалтгаалдаг байх.

Сайжруулсан түлшинд хордож нас барсан золгүй тохиолдол гарч байна. үүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь насыг хамгаалах зорилгоор УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ-ийг танайд суурилуулж байна. Үүнд ямар бодолтой байна вэ?

Хэрэгтэй айлд нь тавих байх. Манайд үүний хэрэг байхгүй. Би энэ түлшний учрыг олоод түлж байна. Ямар ч гэсэн угаартсангүй. Үүнийхээ хариуд ганц уут түлш өгчих хэрэгтэй. Би үүнийг хувьдаа мөнгө үрсэн дэмий зүйл гэж бодож байгаа. Мөнгө дэмий үрж байна уу даа гэж хардаж байна гэв.

5-р хэсгийн ахлагч Д.Соёлмаа  ярилцлаа.

Танай хэсэгт хичнээн айл хамрагддаг вэ?

150 гаруй өрх бий.

Угаар мэдрэгчийг хэрхэн яаж ажиллуулж хянах ёстой вэ?

Угаар мэдрэгчийг гэрч бол унь, баганы хэсэгт зууны ойролцоо байрлуулна. 30 секунд тутамд өөрөө дуугарч хэвийн байгааг илтгэнэ. Хэрэр угаар мэдрэгдвэл улаан гэрэл асна.

Хэдэн хэмийн дулаанд жигд ажиллах вэ?

Хэт халуун, хэд хүйтэд ажиллахгүй юм билээ. -6+40 хэмд жигд ажиллана.

Үүний дараа СХД-ийн 34-р хороонд очив. Цэргийн бүртгэл явагдаж байгаа тул хэсгийн ахлагч нар завгүй байв. Удтал хүлээсний дараа гуравдугаар хэсгийн ахлагч Нарантуяа бидэнтэй хамт айлаар орлоо.

Тэрбээр “Сайжруулсан түлш тасрах тохиолдол их байна. Иргэд ч түлшний картаа хаядаг, алддаг тохиолдол байна. Картаа гээсэн гээд ирэхээр нь эхэндээ өгөөд явуулдаг байсан. Сүүлдээ Тавантолгой Түлш компаниас ав гээд зааж өгөөд явуулдаг. Манай хэсэгт эмзэг бүлгийн өрх олон бий. Хүсний талоноор амьдардаг. Цэнхэр торны ёроолд нүүрсний хог хийчихсэн, түүгээрээ хоногийн галаа аргалдаг өрх олон бий. Зарим өрх нь гурван тонн түлшээ аваад түлш дууссан нь ч бий. Жигд хүртээмтэй олгомоор юм билээ. Одоо эмзэг бүлгийн айлуудад сйажрулусан түлш үнэгүй олгоё гэж байгаа. Үүний оронд идэх хоол, талх ч болтугай олгочихоосой гэж хүсэж байна” хэмээн учирлаж бидний дагуулсаар айлуудад орж уулзлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.