Алба хаагчдаа бус АЛД БИЕИЙНХЭЭ ая тухын төлөө зүтгэсэн Л.БОЛДБААТАР генералын КОФЕНЫ МАШИН АВАХ тушаал
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-10-29

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “ОНЦГОЙ ХОТХОН” гэсэн шошготой санхүүжилт нь гацсан, эрх мэдэлтнүүд нь  СОЛИГДСОН, араг яс шиг байгууламж бий. Энэ хороололд ОБЕГ-ын алба хаагчдыг оруулах тохиролцоогоор анх эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг. Тухайн үед ОБЕГ-т ажиллаж байсан, асуудлыг гарын 10 хуруу шигээ мэддэг хурандаа нар бүгд ГЕНЕРАЛЫН МӨРДЭС зүүгээс том том албанд очиж, түрүүчлээд тэтгэвэртээ суучихсан байна.

Учир мэдэх хурандаа нарын нэг нь 2022 оны үед ОБЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Л.Болдбаатар ГЕНЕРАЛ. Тэрбээр 2022 оны 06 сард БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртсэн. Өдгөө ОБЕГ-ын харьяа “ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН”-гийн захирлаар ажиллаж байна.

Сэтгэлтэй, аврагч нараа, хамт олноо гэдэг хүн бол “ОНЦГОЙ ХОТХОН”-ны маргааныг эцэслэж, гал сөнөөгч нараа орох оронтой, оочих аягатай, өмсөх хувцастай болгох санаачилга дэвшүүлэх ёстой. Гэтэл чөлөөндөө суусан ч албан тушаалд “СҮНС НЬ ХОРГОДСОН” Л.БОЛДБААТАР генерал ажилчдынхаа эрх ашгийн төлөө бус өөрийнхөө ая тухтай байдлын төлөө тушаал гаргаж ШИРЭЭНИЙ ДАВЦАН СОЛИХ, САНДАЛ АВАХ, КОФЕНЫ МАШИН, ХӨРГӨГЧ зэргээр ажлын байраа чимжээ.  Эрхэм генералаа АЛБА ХААГЧДИЙН чинь амь нас чухал уу, алд биений чинь АЯ ТУХ, эрх мэдэл чинь чухал уу...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (4)
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин (203.98.76.100) 2025-10-31 08:55:25
бас л балагтай ихтэй 63 настай өвгөн ш дээ. Төрийн албанаас зайлж болдоггүй гай юм аа.
Зочин (103.57.93.114) 2025-10-29 20:55:42
ОНЦГОЙ ХОТХОН бол генерал Бадралын тарьсан балаг. Наад Болдбаатарын чинь өмнө өнөөх л Бадрал Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал хийж байхдаа баахан засвар хийлгэж өр тавьчихаад явсан.
эрлэг чинь (203.98.76.100) 2025-10-29 16:07:50
Идэж ууж ханадаггүй өвгөн юм аа. Одоо бүр хүүхдээ ерөнхий газар оруулчихсан хамт идэж ууж байна.
зочин (203.98.76.100) 2025-10-29 16:03:02
Хөгшин өвгөн тэтгэвэртээ суугаад албнаас зайлаач хийсэн бузар булай чинь их байдаг ш дээ