Ирж яваа цагийн улстөрч
2020 оны ээлжит сонгуулийн дараа шинэ үеийнхнийг урагшаа яв гээд намын даргын тамга, тэмдгээ шилжүүлж өгсөн. Намын дэд дарга байсан Ц.Туваанд тодорхой үүргүүд өгч, шинэчлэл хийнэ гэж итгэл хүлээлгэсэн. Гэхдээ холоос харж суусан. Итгэсэн хүн нь намын дүрмийн дагуу хийх ёстой зүйлүүдээ хийхгүй байхаар нь “сэлэм” эргүүлж ирээд тамгаа буцаагаад авчихсан. Намын даргын сунгааг хуулийн дагуу, намын гишүүдийн хүслээр шийднэ гээд гөжчихсөн. Үүгээрээ тэр намынхаа дүрэмгүй тоглогчдод АН дүрэмтэйг хатуу сануулав. Дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг шийдэх санал хураалтад мөн л намын дүрмийн эсрэг бие дааж нэр дэвшиж гишүүн болсон Н.Алтанхуяг, огт өөр намаас нэр дэвшиж гарч ирсэн С.Ганбаатар нар ороод ирсэн. С.Эрдэнэ дахиад намынхандаа сануулга өгч, нөгөө талаар АН-ынхныг сорьж “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” хэмээн хүрээд ирсэн. Тэр Ардчилсан намын дүрэм, зарчмыг уландаа гишгэж, Монгол Улсын хуулийг зөрчиж буй нэг ёсны “доромжлол”-ын эсрэг зогсов. Одоо намынхаа хазайсан тооныг мөрлөн өргөж Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихээр цэх зогсч буй. Үнэндээ өнөөдөр С.Эрдэнийн “атаман” бөгөөд гөжүүд зан, үнэний төлөө муухай ааш гаргаад ч хамаагүй хэрүүл хэлцэл хийж, эрсэдлийг үл харгалзан хэнтэй ч гэсэн барилцаж авч халз үзэлцдэг чанар л Монголын ардчиллыг энэ хэмжээнд байлгаж, Ардчилсан намыг ч гэсэн өнөө хүртэл авч явж ирсэн гэдэгтэй хэн ч маргахын аргагүй.
"ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" нэвтрүүлэгийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү...
-
1 цаг 50 мин
-
20 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 56 мин
-
Өчигдөр 08 цаг 54 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
20 цаг 53 мин
-
2024-10-02