Урд хөршийн Шинжаанд 100 МВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад оржээ
Батхуяг
Үйл явдал
/
51 мин

БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Фукан хотод баригдсан 100 МВт-ын хүчин чадалтай, цамхагт нарны дулааны цахилгаан станцыг баасан гарагт албан ёсоор цахилгаан сүлжээнд холбож, эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ.

Тус станц нь нарны хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд дагаж, нарны гэрлийг төвлөрүүлэгч цамхаг руу ойлгодог 15,697 ширхэг ухаалаг толь бүхий системээр тоноглогдсон байна.

Төслийг бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулснаар жилд 120 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ойролцоогоор 40 мянган тонн нүүрс хэмнэн, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг жил бүр 140 мянган тонноор бууруулах тооцоо гарчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.