Эмч нар ээлжийн амралтаараа СОЛОНГОСТ ХАР АЖИЛ ХИЙДГИЙГ хуулиар хориглоно гэв
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 9 мин

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын танилцууллаа.  Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:  Өнөөгийн байдлаар улсад 4914 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт 69.7 мянган иргэн ажиллаж байна. Манай улсад 10 мянгад ногдох их эмчийн тоо 44,3 байгаа нь дэлхийн дунджаас 2,6 дахин их үзүүлэлт. Эрүүл мэндийн ажилтны 41,5 хувь нь хөдөө орон нутаг, алслагдсан сум, багт ажиллаж байгаа бол үлдсэн хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн хот, хөдөөгийн хооронд хүний нөөцийн тэнцвэргүй байдлыг бий болгожээ. Тэнцвэргүй, ачаалалтай ажилладаг ч авч байгаа цалин нь ижил нөхцөл байдал бий. Ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс анхан шатны үйлчилгээг уг хуулиар дэмжсэн. Цаашдаа хүнд нөхцөлд, цар тахлын үед цалин, илүү цагийн урамшууллаа авах тогтолцоог энэ хуульд тусгасан. Эмч, эмнэлгийн ажилтны үнэлэмж доогуур байгаа нь үнэн. Үүний нэг илрэл нь эмч нар ээлжийн амралтаараа гадагшаа буюу БНСУ-д очиж ажилладаг. Мөн эмнэлгийн, эмч нарын гэх маш олон холбоод бий. Үүнийг уг хуулиар цэгцэлнэ. 

 

Мөн эмч, сувилагч нарын 89 хувь нь банк, банк бус санхүүгийн байгууллагад дунджаар хоёр төрлийн зээлтэй. Үүнээс гадна судалгаанд хамрагдсан ажилтнуудын 44,2 хувь нь бага насны хүүхэдтэй, 46,9 хувь нь галлагаатай сууцад амьдардаг гэсэн нь орон сууц, нийгмийн дэд бүтцийн баталгаа хангалтгүй байна гэж үзжээ. 

Сүүлийн таван жилд цагдаагийн байгууллагаа Эрүүгийн хуулийн 15.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлээр 149 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хэрэг үүсгэн шалгасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн мэдээллээр 2021-2024 оны хооронд нийт 40 хэрэгт 83 эмч, мэргэжилтнийг холбогдуулан шүүхээр шийдвэрлэн 44 эмчид ял шийтгэл оногдуулжээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.