Монгол Улсын төлөөлөгчид олон улсын АВЛИГЫН ЭСРЭГ АКАДЕМИЙН 15-р чуулганд оролцлоо
Батхуяг
Үйл явдал
/
50 мин

Авлигын эсрэг олон улсын академийн Оролцогч талуудын Ассамблейн 15 дугаар чуулган Австри Улсын Вена хотноо 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж өнгөрлөө. Манай улс тус академийн 64 дэх гишүүн бөгөөд байгуулагдсан цагаас нь дэмжин, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Ассамблейн 15 дугаар чуулганд Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Ерөнхий хэлэлцүүлгийн үеэр авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Авлигын эсрэг олон улсын академитай судлаач, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлж, үг хэлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.