Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Улс төрийн намын дарга нь Ерөнхий сайд хийж байна. Энэ утгаараа эрх баригчдын зүгээс хамгийн их нөлөөлөл орж болох нь гүйцэтгэх засаглал буюу ЗГ-ын харьяа байгууллагад. УИХ дээр авч ирэх үү, шүүх дээр хэлэлцэх үү гэхээр шүүх засаглалын чиг үүрэг биш болж таарч байна. Хамгийн хараат бус байж болох нь УИХ-ын дэргэдэх сонгуулийн хороо юм байна гэж үзсэн. Сонгуулийн ерөнхий хороогоо ОНРТ шиг олон нийтийн болгож байгаа. 5-ыг УИХ-аас хоёрыг нь ерөнхийлөгчийн зүгээс гэх мэтээр оруулна. Ингэхгүй бол эрх барьж байгаа нам сонгуулийн үед намуудыг бүртгэхгүй байх, сонгуульд оролцуулахгүй байх гэх мэтчилэн асуудал гардаг. Үүнийг л хязгаарлах гэж СЕХ-нд хариуцуулж байна. Өмчийн тухайд намууд байшингаа ТББ-уудын нэр дээр болгочихсон байдаг юм билээ. Түүнчлэн намынхаа ойг хийе гэтэл ганцхан хүнтэй нам хүртэл байна. Эдгээрийг л хуулиар цэгцлэх гэж байгаа” гэлээ.
-
1 цаг 20 мин
-
9 цаг 39 мин
-
Өчигдөр 18 цаг 11 мин
-
Өчигдөр 18 цаг 01 мин
-
Өчигдөр 17 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 11 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 18 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин