Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох багуудыг харилцаа холбооны сүлжээнд бүрэн хамруулах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 1650 баг байгаагаас 104 баг нь ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байна. Иймд 2027-2028 онд эдгээр багийг үе шаттайгаар сүлжээнд холбох ажлыг хэрэгжүүлнэ.
Мөн 1650 багийн 147 баг нь зөвхөн 2G сүлжээтэй байгаа бөгөөд энэ нь интернэт ашиглах боломжгүй, зөвхөн дуут холбоонд суурилсан үйлчилгээ юм. Тиймээс дээрх багуудыг 4G сүлжээнд шилжүүлж, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү ажлын хүрээнд алслагдсан, сүлжээгүй бүс нутгийн иргэдийг орчин үеийн холбооны дэд бүтцэд холбож, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Холбоотой мэдээ
-
3 цаг 31 мин
-
10 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 04 мин
-
Өчигдөр 14 цаг 28 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 38 мин
-
Уржигдар 19 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
2026-03-19
-
Уржигдар 19 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Өчигдөр 14 цаг 28 мин
-
2026-03-20