“Монголын төмөр зам” ТӨХК үүсгэн байгуулагдсаны 18 жилийн ойг тохиолдуулан “Хөгжлийн түүчээ жил – Удирдлагын манлайлал” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус компани 2026 оныг “Хөгжлийн түүчээ жил” болгон зарлаж, байгууллагын тогтвортой өсөлтийг хангах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Зөвлөгөөний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2024–2050 оны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, удирдах ажилтнууд стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, шийдлийн талаар санал солилцов. Мөн салбар нэгжүүдийн хамтын ажиллагаа, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд гаргах бодлогын чиглэлүүдийг хэлэлцлээ.
Зөвлөгөөний үеэр “Дэлхийн чиг хандлагаас Монголын төмөр замын ирээдүй”, “Тээврийн үйл ажиллагаа ба логистик”, “Төмөр зам дагасан шинэ суурин бий болгох боломж ба сорилт” зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд компанийн стратеги, 2026 оны зорилт, удирдлагын манлайлал, байгууллагын соёл, мөн төмөр замын салбар дахь цахим болон дижитал шилжилт, хиймэл оюун ухааны хэрэглээний талаар сургалт, танилцуулгууд зохион байгуулагдлаа.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 189 дүгээр тогтоолын дагуу төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний төмөр замын компанийг байгуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан юм.

Холбоотой мэдээ
-
8 цаг 29 мин
-
9 цаг 8 мин
-
9 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 56 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин