ТӨР–УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэгээр ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунтай уулзаж, төр–Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр малчдын амьжиргааг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүмүүнлэгийн тусламжийг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын хүргүүлсэн хүсэлтийн дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэгээс малчин өрхүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг орон нутагт хүргэж эхэллээ. Тусламж нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд малын эрдэс тэжээл, хүнсний болон ахуйн багцыг багтаасан иж бүрэн дэмжлэг юм.
Тусламжийг орон нутаг дахь Улаан загалмайн дунд шатны хороодоор дамжуулан олгож байгаа бөгөөд хүлээн авагч өрхүүдийг Онцгой байдлын байгууллагын судалгаа, мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулж байна.
![]()
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 24 мин
-
2 цаг 3 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 18 мин
-
2026-03-13
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин