Д.Тогтохсүрэн: Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн урлаг заал, номын сан бүхий өргөтгөлийн барилгын нээлтээ хийлээ
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн урлаг заал, номын сан бүхий өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа /2023-04-09/ боллоо.
Тус өргөтгөлийн барилгыг “Гурван тахилгат оргил” компани улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 8 сарын хугацаанд барьж ашиглалтад өгч байна.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль нь 120 багш ажилтантайгаар, 53 бүлэгт, 1800 хүүхдийн сургаж байна. Энэ хичээлийн жил эхлэхэд сургуулийн ээлжийн коэффициент 2,1 т хүрч 3-н анги 3 ээлжид орох нөхцөл байдалтай байсан.
Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ээлжийн коэффициент 1,7 д хүрч, 5 анги нэг ээлжид оруулж, сурагчид хичээлийн бус цагаар давтлагад хамрагдах, урлагийн чиглэлээр хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн үйл ажиллагаа өргөжиж, шинэ номын сангаар олон хүүхэд үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
15 цаг 35 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
2026-03-20