Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Би ямар ч үед Х.НЯМБААТАР даргыг хамгаалж, АРД НЬ БАТ ЗОГСОНО
Нийтлэл
/
2024-09-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ хотхоны барилга, бүтээн байгуулалт өрнөх талбайд хотын удирдлагуудын хамт ажиллаа. Энэ үеэр тэрбээр хэвлэлд өгсөн яриандаа  "Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Ер нь бол Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биенээ дэмжиж, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар нийслэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хйидэггүй, авторлагдсан бусад ажил руу төсвийг илүү зардаг байсан гэсэн үг.

Нийслэл бол өөрөө өөрийнхөө асуудлыг Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн.

Үүний үр дагаварт нийслэл Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр жишээлбэл эрүүл мэндийн хувьд хүнд өвдсөн. Тиймээс үүнийг л өөрчлөх гэж миний хувьд Х.Нямбаатарыг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед нь УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, сайдаас нь хүртэл татгалзуулж, Хотын дарга болгосон. Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт нээх зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн учир.

Алдаатай, оноотой ч түүнд шазруун зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь галч хийж, чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе гэж боддог хандлагатай. Нэгэнтээ миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хотын маш том реформ хийе гэж шийдсэн учир нийслэлчүүд маань надтай гар нийлж хамтарч ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал. Энэ Засгийн газарт гэхээс илүүтэй нийслэлийнхэнд л хэрэгтэй. Тэгэхгүй дахин өөр нэг концефц гаргаж ирээд л, өөр нэг асуудал яриад л, эсвэл улс төржөөд л байвал ээ байдлыг Засгийн газар зохицуулахад хүндрэлтэй.

Та бүхэн хараарай. Орон нутгийн удирдлагуудаас хэн нь Засгийн газартай хамгийн ойр ажилласан. Тэр орон нутаг л хөгжсөн. Дорноговь, Дархан-Уул зэрэг. Тиймээс би нийслэлчүүдээ уриалмаар байна. Ирэх гурван жилийн хугацаанд өнгөрсөн 30 жилд зарцуулсан 30 их наядын хөрөнгө оруулалтыг Засгийн газраас нийслэлд оруулах гэж байна. Хоёрдугаарт, нийтийн эрх ашгийн талд зогсох. Нийтийн эрх ашгийн талд зогсохын тулд та хууль бусаар энэ газрыг авсан байна. Тиймээс чөлөөл гэдэг шаардлага. Үүний хариуд түүний эсрэг босч ирж байгаа олон хүн бий. Бугширсан системийн далд байгаа тоглогчид энэ ажлыг явуулж байгаа. Анх би Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгойн Дубайн гэрээг гаргаж ирж байхад яг ийм схем болж байсан. Тийм учраас би бүх зүйлээр Х.Нямбаатар даргын ард зогсох болно. Нийслэлчүүдийгээ хамт Х.Нямбаатар даргыг дэмжинэ гэдэгт мөн итгэлтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.134.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.