Н.УЧРАЛ: Төрийн хүнд суртлыг бууруулахын тулд ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХУРДАСГАНА
Үйл явдал
/
2024-09-27

Манай улс "Нээлттэй засгийн түншлэл"-д нэгдээд 11 жил болж байна. 11 жилийн хугацаанд 5 удаа төр, олон нийтээс гаргаж буй санал санаачилгыг харгалзах замаар салбар бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүрээнд 5 удаагийн төлөвлөгөө баталж амжилттай хэрэгжүүлсээр байна. Тухайлбал төрийн 123 байгууллагын 604 багц 1 сая мөр мэдээллийг нээлттэй мэдээллийн нэгдсэн системд байршуулсан, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг ажлуудад хамтарч, үүний үр дүнд дэлхийн улс орнуудын Цахим засаглалын хөгжлийн индексээр 74-т байсныг 28 байр ахиулан 46-р байранд оруулсан зэрэг амжилт гаргажээ.

Цаашид Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөл бүс нутгийн хөгжлөөс эхлээд хүний эрх, эрх чөлөө, ил тод нээлттэй байдал, цахим шилжилтийг эрчимжүүлэх нийт 10 чиглэлд ажиллана. Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүн бүр мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлж төрийн хүнд суртлыг бууруулж бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжихэд хүчин чармайлт гарган ажиллахыг хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.