
Монголын улс төрийн гол сөрөг хүчин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ тэргүүлэгчид тавдугаар сарын 02-ны Баасан гаригт хуралдаж, шинэ даргаа сонгожээ. Тус намын ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг сонгохыг ҮБХ-ны тэргүүлэгчдийн 80 хувь нь дэмжсэн байна.
АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчдээр УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар зэрэг гишүүд ажилладаг. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь Говь-Алтай аймгийн Засаг дарга, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан нэгэн юм.
АН-ын Үндэсний бодлогын хороо нь тус намын дээд удирдах байгууллагуудын нэг бөгөөд намын бодлого, стратеги, дотоод зохион байгуулалттай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг эрх мэдэл бүхий байгууллага юм.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 18 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин