Тэтгэвэртээ суусан хурандаа А.НАМСАМАНД ГЕНЕРАЛ ЦОЛ горьдож Ерөнхий газрын даргаар ирэхээсээ өмнө 69 саяын ТЭТГЭМЖ АВЧЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 19 мин

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлынхаа хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Б.НАНДИНБОЛОРЫГ үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд “хугацаа нь дууссан хөгшин генерал” А.НАМСАМАНДЫГ үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

Б.Нандинболор генералыг ямар шалтгаанаар, хаана ямар албанд дэвшүүлэх гэж чөлөөлсөн нь тодорхойгүй. Харин жинхэнэ дарга нь томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр буюу ШШГЕГ-ын “түр дарга”-р ажиллаж хурандаа А.НАМСАМАНД нь 2025 оны 09 дүгээр сарын 23-нд 69 сая төгрөг халаасалсан байна.

Тодруулбал ШШЕГ-ын дарга Бригадын генерал Б.НАНДИНБОЛОР Б/1742 тоот тушаалаар Адъяабазарын Намсамандад тэтгэмж олгосон байна. Уг тушаалд “...цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сард оногдох хэсгийг 09 дүгээр сарын 22-ний өдрөөр тооцож, урьдчилан олгосугай” гэжээ.

А.Намсаманд нь 2025 оны 09 сарын 22-ний өдөр хүртэл цэргийн албанд биеэр 26 жил 9 сар 23 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны 4 жил 8 сар, нийт 31 жил 5 сар 23 хоног ажилласанаар тооцуулжээ. Түүнд нийт оногдох санхүүжилт нь 69 сая 477 мянга 307 төгрөг бодогдсон байна.

Хурандаа А.НАМСАМАНДАД олгож буй тэтгэмж нь ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ хуулийн 3.Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно гэсэнтэй, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ хуулийн 283.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баталгааг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Төрийн албаны тухай хууль, цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна гэснийг тус тус үндэслэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.