БХЯ: МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛЖ 25 ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧ ГАРДАН ТУЛААНЫ ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТЫГ ТОЛИЛУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 50 мин

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдөр “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан БНӨСУ-ын Юнит мужийн удирдлага, Жендэр, хүүхэд, нийгэм хамгааллын яам, олон улсын, төрийн болон төрийн бус байгууллагууд, зарим хүчний байгууллагууд хамтран жендэрт суурилсан бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аяныг эхлүүллээ.

Тус үйл ажиллагаанд UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоныг төлөөлж 25 эмэгтэй энхийг сахиулагч дайчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг толилуулсан юм. Энэхүү аяны зорилго нь бүх төрлийн хүчирхийллийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд олгох, хохирогчийг хамгаалах орчныг сайжруулах, иргэдийн жендэрийн мэдрэмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж буй юм. Тус аян 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.